ТУВАГААС ЕСӨН СУРАГЧИЙГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЛАА

 ТУВАГААС ЕСӨН СУРАГЧИЙГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЛАА

Улсын онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 04-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Есөн сурагчийг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор эх оронд нь авчирлаа. 

Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ.

Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн аж. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч өчигдөр өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хотруу хөдөлсөн бөгөөд өнөөдөр ирэх аж. Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусын шинжилгээнд хамруулан тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн