Коронавирусийн Бодит мэдээллийг Хятад улс нуусан уу? Тагнуулчид юу мэдэж байгаа вэ

 Коронавирусийн Бодит мэдээллийг Хятад улс нуусан уу? Тагнуулчид юу мэдэж байгаа вэ

Англи хэлээр ярьдаг таван улсын тагнуулчид шинэ коронавирусийн халдварын талаарх чухал баримт, мэдээллийг Хятад нууж, устгасан байж болзошгүй гэж Австралийн Sunday Telegraph сонинд нийтэлжээ. 

Энэ мэдээллийг нотлох баримт одоогоор гараагүй ч Австралийн сонинд гаргасан нийтлэл нь Хятад болон барууны улс орнуудын хооронд дэгдсэн мэдээллийн дайнд гал дээр тос нэмсэн мэт болсон байна.

Хятадын эрх баригчид дэлхий дахинд аюул нүүрлэж байгааг мэдээлэхийг завдсан эмч нарыг амаа үдсэн мэт явахыг шаардаж, лабораторийн туршилтын ул мөрийг устгасан гэжээ

Sunday Telegraph сонинд бичсэнээр “Таван нүд” /Five eye/ буюу АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улсын тагнуулын нэгдлийн гаргасан 15 хуудас тайланд Хятадын эрх баригчид коронавирусийн талаарх мэдээллийг нууж, бусад улс орнуудыг эрсдэлд оруулсан гэж бичжээ.

Хятадын эрх баригчид дэлхий дахинд аюул нүүрлэж байгааг мэдээлэхийг завдсан эмч нарыг амаа үдсэн мэт явахыг шаардаж, лабораторийн туршилтын ул мөрийг устгаж, шинэ коронавирусийн вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа гаднын эрдэмтдэд шинжилгээний дээжийг өгөхөөс татгалзсан тухай бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн дарга нь коронавирусийг Уханийн вирус судлалын лабораторит гаргаж авсан хэмээн Хятадыг буруутгасан. 

Харин “Таван нүд” тагнуулын нэгдлийн тайланд бичсэнээр Хятадын лабораторит вирус гаргаж авсан гэх мэдээлэл байхгүй ч зарим нэг сэжигтэй нөхцөл байдал илэрсэн тухай дурдсан талаар Sunday Telegraph мэдээлжээ. 

Хятадын эрх баригчид тус улсыг буруутгасан бүхий л мэдээ мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн