Чингэлтэй дүүргийн хилийн цэсийн дагуу олон тооны албан хаагч, цэргийн зэвсэг, техник байрлуулна

 Чингэлтэй дүүргийн хилийн цэсийн дагуу олон тооны албан хаагч, цэргийн зэвсэг, техник байрлуулна

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох “COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль”-ийн талаар мэдээлж байна.

ЧД-ийн нутаг дэвсгэрт 08-18 цагийн хооронд буюу 10 цагийн турш бүрэн хөл хорио тогтооно. Тус дүүрэг нь 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамарна. Хөл хорионы үеэд цэргийн зэвсэг, техник хэрэгсэл ороод ирэнгүүт иргэд цочирдож болзошгүй тул урьдчилсан мэдээлэлд анхаарч, заавар зөвлөмжийг дагахыг анхааруулж байна. 2129 албан хаагч хяналт тавина. Зайлшгүй тохиолдолд нэвтрүүлэх 9 орц гарцыг гаргасан. Шаардлагатай тохиолдолд 103 түргэн тусламж дуудахад бэлэн байдалд ажиллана. Мөн гэр хорооллын иргэд хөл хорионы үед худгаас ус хэрхэн авахыг харуулсан зураг авалт хийнэ.

ЧД-ийн 150 гаруй иргэд дадлага сургуулилалтад оролцуулна. Иргэдийг олноор цуглуулахгүй. Гэхдээ гэрээсээ гарахгүйгээр өгч буй мэдээллийн дагуу ажиллах юм. Цар тахлын үед бид ямар нөөцтэй, яаж ажиллахыг турших юм. Тиймээс иргэд нэг өдөр цар тахлын нөхцөл байдал үүсвэл яаж ажиллаж амьдрах вэ гэдэгт ухаалаг хандаарай. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнийг 150 мянган төгрөгөөр, АНН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно. Иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хилийн заагийн гадуур нийтийн тээвэр үйлчилнэ. Дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй. 

Хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй. 12 болон 16 цагт хөл хорионы нөхцөл байдлын талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийг хүргэх юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн