Том оврын машин осолдож, хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэжээ

 Том оврын машин осолдож, хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө /2020.05.05/ ноцтой осол гарч таван автомашин осолджээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат “Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн хуучин товчооны зүүн талын замд ноцтой осол гарсан. Ослын улмаас том оврын хоёр ачааны машин мөргөлдөж, хоёр хүнийг яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. Мөн тухайн замд таван тээврийн хэрэгсэл холбогдсон байна. Мөн онцгой байдлын ерөнхий газраас аврах бүлэг ирж жолооч нарыг гаргаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн