Н.Номтойбаяр: Монголын төрд хэрэггүй Ц.Нямдоржийг явуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

 Н.Номтойбаяр: Монголын төрд хэрэггүй Ц.Нямдоржийг явуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр энэ тухайгаа “Тийм ээ, нөхцөл байдал намайг зугтах биш зүтгэ гэж байгаа тул бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгсөн. Баримтлах зарчим; 1.Ажил хэрэгч байна. 2.Өс санаж өнгөрсөнтэй зууралдахгүй. 3.Дарга, нам харгалзахгүй зөв бүхний талд байна. 4.Хэвлэлд нээлттэй. 5,6,7…” гэсэн юм. 

Харин тэрбээр энэ удаагийн сонгуульд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших болсноо зарлав. Н.Номтойбаяр “Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Энэ хүн Монголын төрд хэрэггүй. Улстөрийн цагдаа, улстөрийн хуулийн байгууллагыг бий болгож байна. Тэтгэвэртээ гарахгүй ахиад үзэх гэж байх шиг байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн