БНСУ- аас сайн дураар буцах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлийн хугацаанд гараагүй тохиолдолд албадан нутаг буцаана

 БНСУ- аас сайн дураар буцах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлийн хугацаанд гараагүй тохиолдолд албадан нутаг буцаана

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Хууль бусаар оршин суугаа иргэдийн талаар баримтлах бодлого”-ыг хүрээнд 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал өршөөлийн аян зарлаад байна. Корона19 вирусын дэгдэлтээс шалтгаалан дэлхийн олон улс орнууд нислэгээ цуцлах, хойшлуулах арга хэмжээ авч байгаа тул хууль бусаар оршин сууж байгаа иргэд нутаг буцах онгоцны тийз нь баталгаажихгүй байгаа тул “сайн дураар нутаг буцах хүсэлт”  гаргах боломжгүй болоод байна. Иймээс БНСУ-ын ХЗЯ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нутаг буцах нислэгийн тийзийг шаардахгүйгээр өршөөлийн аянд хамрагдаж “сайн дураар нутаг буцах хүсэлт”-ийг хүлээн авахаар болсон байна.

Иргэд хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. Оршин суугаа газрынхаа харъяалах ГИХГ/immigration/-т өөрийн биеэр очиж сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국 신고서/, сайн дураар нутаг буцах баталгаа /자진출국 서약서/ зэргийг бичиж Монгол Улсын гадаад паспортын хамт өгч хүсэлт гаргана.

2. Сайн дураар БНСУ-ын нутаг дэвсгэрээс гарах зөвшөөрлийг 30 хоногийн хугацаагаар олгох ба энэ хугацаанд нутаг буцах боломж гарсан даруйд БНСУ-ын хилээр гарна.

3. Зөвшөөрөл олгогдсон 30 хоногийн хугацаанд нутаг буцах боломж гараагүй тохиолдолд сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан ГИХГ-т дахин очиж сунгалт хийлгэнэ.

4. БНСУ-ын ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан “сайн дураар нутаг буцах хүсэлт” гаргах тохиолдолд нислэгийн тийз заавал байх шаардлагатай.

5. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл олгогдсон хугацаанд гарч чадаагүй тохиолдолд албадан нутаг буцаана.

6. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345 утсанаас тодруулна уу. Лавлах утас: “1345” залгаад гадаад хэлний сонголтоос “0 * ”-ийг сонгож, монгол хэлийг “7 * ”-ийг дарж холбогдоно гэж Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн