Ким Жон Уныг эргэж ирсний дараа хоёр Солонгосын хилчид харилцан гал нээжээ

 Ким Жон Уныг эргэж ирсний дараа хоёр Солонгосын хилчид харилцан гал нээжээ

БНАСАУ, БНСУ-ын хилчид өчигдөр харилцан гал нээжээ. Энэ нь сүүлийн гурван жилд хоёр улс нэг, нэгнийхээ өөдөөс гал нээсэн анхны тохиолдол болсныг хэвлэлүүд тэмдэглэж байна. Сөүлийн мэдээлснээр галыг хилийн Чхоровон хотын орчмоор БНАСАУ-ын талаас эхэлж нээсэн гэнэ. Хариуд нь БНСУ-ын хилчид хашхирч сануулга өгснийхөө дараа гал нээжээ. Хохирлын талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.

БНСУ, БНАСАУ дайсагнасан статустай учир хил нь дэлхий дээр хамгийн хатуу чанд хамгаалалттайд тооцогддог. Гэсэн ч харилцан гал нээсэн өчигдрийнх шиг тохиолдол маш ховор гарч байсан юм. Хамгийн сүүлд 2017 онд БНАСАУ-ын цэрэг хил зөрчин орж ирэхэд л буудалцаж байжээ.

Ким Жон Уныг эргэж ирсний дараа хоёр Солонгосын хилчид харилцан гал нээжээ

Өчигдрийн буудалцааны шалтгаан одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын гал нээсэн үйлдлийг “Тохиолдлынх байх” гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ буудалцаан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун олон нийтийн өмнө гэгээн дүрээ харуулсны дараахан болсон нь энэ хоёр үйл явдлын хооронд учиг холбоо хайхад хүргэж байгаа аж

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн