Covid-19: АНУ-д хоногт 29555 шинэ тохиолдол бүртгэгдэв

 Covid-19: АНУ-д хоногт 29555 шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн 213 оронд бүртгэгдээд буй Covid-19 вирусийн цар тахлаар өнөөдрийн байдлаар 3 сая 481 мянга 162 хүн өвчилж, 244 мянга 660 хүн хорвоог орхиж, 1 сая 108 мянга 295 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн байна.

Вирусийн тархалт өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, ОХУ, Их Британи, Бразил, Испани зэрэг улсад эрчимтэй тархжээ.

АНУ-д 29 мянга 555 мянган шинэ тохиолдол нэг хоногт бүртгэгдэж, 1688 хүн нэмж, нас баржээ. Тус улсад нийт тохиолдол 1 сая 160 мянга 585 болж, 67 мянга 441 хүн амиа алдаж, 160 мянга 705 хүн эдгэжээ.

Харин ОХУ-д хоногт 9623 тохиолдол шинээр бүртгэгдэж, 53 хүн нэмж нас барлаа. Тус улсад нийт тохиолдол 124 мянга 54 болж, 1222 хүн нас барж, 15 мянга 13 хүн эдгэжээ.

Тус улсын Воронеж мужид коронавирусийн халдвар авч, эмчлүүлж байсан түргэн тусламжийн эмч цонхноос унаж гэмтсэн хэрэг өчигдөр /2020.05.02/ гарсан байна. Тэрбээр хувийн хамгаалалтын хэрэгсэл тус улсад дутагдалтай байгаад гомдол гаргаж байсан удаатай.  Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ.

Их Британи улсын хувьд одоогоор эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эдгэсэн хүний тоо дэлхийн бүртгэлд ороогүй байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 4806 тохиолдол бүртгэгдэж, 621 хүн нас баржээ. Их Британид нийт тохиолдол 182 мянга 260-д хүрч, 28 мянга 131 хүн нас барсан мэдээлэл байна.

Ази тивд Энэтхэг, Турк, Саудын Арабт цар тахал эрчимтэй тархаж байна. Тодруулбал, Энэтхэг улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2442 тохиолдол шинээр бүртгэгдэж, 100 хүн нэмж нас барлаа. Энэтхэгт нийт 39 мянга 699 хүн халдвараар өвчилж, 1323 хүн амиа алдаж, 10 мянга 819 хүн эдгэжээ.

Харин Туркт 1983 шинэ тохиолдол нэг хоногт бүртгэгдэж, 78 хүн нэмж нас барлаа. Туркт нийт тохиолдол 124 мянга 375 болж, 3336 хүн хорвоог орхиж, 58 мянга 259 хүн эдгэжээ.

Эх сурвалж: www.worldometers.info

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн