Ховд аймагт гарсан ослоор хүний амь эрстээгүй

 Ховд аймагт гарсан ослоор хүний амь эрстээгүй

Бельги улсаас Монгол улсад ирсэн Ховд аймгийн иргэнээс коронавирус илэрсэн хэмээх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор 2020.05.01-ний шөнийн 23:00 цагаас Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб шуурхай хуралдаж тус аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаагаад байсан.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор зам хаахаас амжиж гэр рүүгээ явах гэсэн хоёр хос орон нутгийн замд осолдож, нэг нь нас баржээ хэмээх мэдээлэл сошиалаар тараад байсан юм.

Энэ тухай тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: ”Осол гарсан нь үнэн боловч, хүний амь эрстээгүй. Ослын шалтгааныг илрүүлэхээр яг одоо ажиллаж байна” хэмээх хариултыг өгсөн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн