Бүрэн эдгэрсэн Франц иргэн эх орондоо буцахаар болжээ

 Бүрэн эдгэрсэн Франц иргэн эх орондоо буцахаар болжээ

Монгол Улс дахь  COVID-19 халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр “Анх-Отгон” маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг  буцах гэж байна. Тэрбээр гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдож  ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэн   бүрэн эдгэрсэн юм. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсныг та бүхэн мэдэж байгаа. Франц улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа”  гэсэн юм. Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр иргэд Европыг зорьж болох бөгөөд МИАТ компани тийз бичиж байгаа  талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигмэдээлжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн