Нью-Йорк хотоос муудсан цогцос бүхий ачааны автомашинууд олдов

 Нью-Йорк хотоос муудсан цогцос бүхий ачааны автомашинууд олдов

Нью-Йорк хотын Бруклин дүүргийн оршуулгын товчооны ойролцоо илжирч муудсан хэдэн арван цогцостой ачааны машин олдсон тухай The New York Times сонин мэдээлжээ.

Хэд хоногийн турш таагүй үнэрт эвгүйрхсэн оршин суугчид цагдаад хандсанаар энэ явдал ил болжээ. Учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч оршуулгын товчооны хөргүүр ажиллагаагүй болсноос цогцосуудыг машинд хадгалж байсан гэх мэдээллийг нэгэн албан тушаалтан сэтгүүлчид өгчээ. 

Хотод вирусний халдвар газар авснаас оршуулгын товчоо, шарил хадгалах, чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа юм. Орон гэр, хамаатан садангүй тэнэмэл хүмүүсийн шарилыг хотын ойролцоох Харт хэмээх эзгүй аралд бөөнөөр нь нутаглуулж байна. Сүүлийн мэдээгээр Нью-Йоркт  коронавирусийн улмаас нас барагчдын тоо 15 мянга болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн