Д.Нарангэрэл: Сөүлийн онгоцоор бага насны хүүхэдтэй 95 хүн, жирэмсэн эх 13 ирсэн

 Д.Нарангэрэл: Сөүлийн онгоцоор бага насны хүүхэдтэй 95 хүн, жирэмсэн эх 13 ирсэн

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-аас 278 хүн ирснээс 289 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 13, эрүүл мэндийн шалтгаантай 43 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир халдварын өндөр эрсдэлтэй учир 21 хоног тусгаарлана. 

Энэ хүмүүсийг Жаргалант сувилал, Зүчи, Сэлбэ, Корпорэйт зочид буудал, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарлалаа. Тусгаарлагдсан хүмүүсийн бие одоогоор хэвийн байна.

ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн