Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ

 Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах гэж буй билээ.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн А/279 дугаар захирамж гарч бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн шуурхай штаб дүүргийн 50 дугаар сургуульд байрлаж, төлөвлөлт, ажиллагаа, мэдээлэл технологи олон нийттэй харилцах, санхүү төсөв, материал хангалт гэсэн таван багт хуваагдан, чиглэл чиглэлийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг тодотгон, дадлага сургуулийн бэлэн байдлыг хангаж байна.

Холбоотой мэдээ

Чингэлтэйд ХӨЛ ХОРИО тогтоож, хөдөлгөөн БҮРЭН ХЯЗГААРЛАНА
 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн