Шуурхай: ЭМЯ: Гадаадаас ирсэн иргэдээс 5 сэжигтэй тохиолдол илэрсэн

 Шуурхай: ЭМЯ: Гадаадаас ирсэн иргэдээс 5 сэжигтэй тохиолдол илэрсэн

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.01/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр /2020.04.30/ 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоцоор долоон  улсаас 278 монгол иргэн эх орондоо ирсэн. Тэднийг 21 хоног тусгаарлана.Тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Гадаадаас ирсэн бүх иргэнийг байнгын хяналтад байлгана. Тэднээс таван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлалаа. Маш анхааралтай байхгүй бол халдварын эрсдэл гарах юм гэж мэдээллээ. Мөн хүмүүс гадуур хүүхдүүдээ дагуулан явах нь нэмэгдэж байгаа тул олон нийтийн газарт хүүхэд дагуулж явахгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүлгэхийг анхаарууллаа. Өчигдөр хийсэн шинжилгээгээр Монгол Улсад коронавирусний шинэ тохиолдол илрээгүй байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн