1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс дансанд орно

 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс дансанд орно

Уул уурхайн баялгийг иргэдэд тэгш хүртээх зорилгоор Засгийн газраас хувьцааг мөнгөжүүлэх шийдвэр гаргасан. Энэ ажлын эхлэл болж, өнөөдөр /2020.05.01/ иргэд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэнэ. Тодруулбал, 1072 хувьцаа эзэмшдэг иргэдийн дансанд 96480 төгрөг, 750 хувьцаатай иргэний дансанд 67500, 741 хувьцаатай иргэний дансанд 66690 төгрөг тус, тус шилжиж орох юм.  Энэ нь нэгж хувьцааны ногдол ашиг 90 төгрөг байна гэсэн үг юм.

Хувьцааны ногдол ашиг авах иргэдийн хувьд хувьцааны данс нээлгэсэн байх шаардлага тавьсан. Нийтдээ улсын хэмжээнд 2 сая гаруй иргэн ногдол ашиг хүртэх юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн