КОВИД-19 | Дэлхий даяар 102 вакцин туршилтын шатандаа байна

 КОВИД-19 | Дэлхий даяар 102 вакцин туршилтын шатандаа байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхий даяар вирусний эсрэг 102 вакцин  туршиж байгаа тухай мэдээллээ.

Үүнээс долоон вакциныг клиникийн туршилтад оруулжээ. БНХАУ-д дөрвөн вакцин, АНУ, Англи улсад тус бүр нэг вакциныг клиникийн туршилтад оруулж эхлээд байгаа аж.

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээллээр гуравдугаар сарын 16-наас эхлэн вакциныг хүн дээр туршиж эхэлсэн юм.

 Тус улсын конгрессын баталсан 1.8 тэрбум ам.долларын тусламжийг өнгөрсөн долоо хоногт Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн хүлээн авчээ. Ингэснээр  клиникийн туршилтаа үр дүнтэй болгоход онцгой нөлөө үзүүлнэ гэж мэдээллээ.

Эх сурвалж: Fox News

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн