Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон

 Б.Найдалаа: Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах цаг нь болсон

ИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон билээ. Энэ удаагийн ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл өрсөлдөхөө мэдэгдсэн юм. Харин өнөөдөр /2020.05.01/ Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг нь гардуулж өгч байна.

Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос Хөдөлмөрийн үндэсний намд сонгуульд оролцох батламжийг нь албан ёсоор гардуулж өглөө.

Энэ үеэр тус намын дарга Найдалаа “Бидний ард хэн ч байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрөөс явах хэрэгтэй, тэдний зайлах цаг нь болсон байна. Ингэж байж дараагийн үедээ боломж олгох хэрэгтэй байна. Бидэнд 60 тэрбумтай холбогдсон, ЖДҮ авсан нэг ч хүн байхгүй. Ийм хүнийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэдэг дээр тохиролцсон. Бусад нам шиг татвар, хураамж авахгүй. Энэ бол авлигын эхлэлийн хөврөл юм. Сонгуулийнхаа мөнгийг хувь хүн өөрт нь байх ёстой. Заавал нам нь 100 сая төгрөгийг хураах шаардлага байхгүй” гэх байр суурийг илэрхийллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн