6,595 зээлдэгч зээлийн хугацаагаа өөрчлөх хүсэлт гаргажээ

 6,595 зээлдэгч зээлийн хугацаагаа өөрчлөх хүсэлт гаргажээ

COVID-19 цар тахлын үед иргэдийн зээлийн ачааллыг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргасан. 

Энэ дагуу зээлийн төлөлтөө хойшлуулах хугацаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-наар дуусаж байгаа. 

Тэгвэл одоогийн хэчнээн иргэнээс зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан тоо гараагүй байгаа бөгөөд төлөлтөө хойшлуулаагүй иргэдэд 8%-ийн хүүгийн 2 нэгж хувьтай нь тэнцэх хэмжээний мөнгийг төрөөс олгох ажлыг Монголбанк, Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэллээ.

Харин хэрэглээний зээлийн тухайд дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар 6,595 зээлдэгч хүсэлт гаргаад байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа танилцуулав. Ийнхүү нөхцөл өөрчилсөн зээлийн дүн 76 орчим тэрбум төгрөг бөгөөд дунджаар 6.2 сараар хугацааг сунгах хүсэлтээ иргэд гаргажээ. Ингэснээр сард өрхийн орлогынхоо 55 хувийг зээлд төлдөг байсан бол 52 хувь болж буурч байгаа хэмээн тооцсон байна. 

Хүсэлт гаргасан зээлдэгчдийн холбогдох банкийг авч үзвэл

  • 60% нь ХААН
  • 29.1% нь ХХБ
  • 3% ХАС
  • 2.6 Голомт банк
  • 5.1 % нь бусад банкны зээлдэгчид аж. 

Зээлийн төрлийн хувьд 94% нь цалингийн зээл байна. 

Нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оноос 2% буурсан шалтгаан нь тэтгэврийн зээлийг тэглэсэн, орон сууцны зээлүүд ипотекийн зээлд шилжсэнтэй холбоотой байна. Энэ нөлөөг хасаж тооцвол 

  • Гадаад валютаар авсан зээл 28 хувь
  • Хэрэглээний зээл 6 хувь буурчээ. 

Харин төгрөгөөр олгосон зээл 8 орчим хувиар өссөн бөгөөд бизнесийн зээлийн өсөлт 5.5 хувьтай байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн