КОВИД-19 | ОХУ-д нэг өдөрт 7000 хүн вирусээр халдварлав

 КОВИД-19 | ОХУ-д нэг өдөрт 7000 хүн вирусээр халдварлав

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр тус улсад коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш нэг өдөрт хамгийн олон буюу 7099 тохиолдол бүртгэгдлээ.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусний оноштой 106.4 мянган хүн байгаагаас 1073 нь эндээд байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад “ковид-19” вирусний халдварын оргил үе хараахан ирээгүй байгааг өнгөрсөн долоо хоногт онцолж байсан билээ.

ОХУ-ын Засаг захиргаа эрүүл мэндийн салбарын ажилчдын хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг нэмэгдүүлэх, эмнэлгийн ажилчдад вирус халдварлахаас сэргийлэх чиглэлийг өгөөд байна.

Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн