Тахлын дараа аюулгүй нисэхийн тулд онгоцны суудлуудыг өөрчилж магадгүй

 Тахлын дараа аюулгүй нисэхийн тулд онгоцны суудлуудыг өөрчилж магадгүй

Дэлхийн олон оронд дэгдээг буй цар тахал ирээдүйн аяллын хэлбэрийг маш олон талаар өөрчлөх нь гарцаагүй болоод байна. Ялангуяа олон зуун танихгүй хүн нэг бүхээгт сууж нисдэг агаарын тээврийн салбар үүнд хамгийн их санаа зовж байгаа билээ.

Хэчнээн нисэх онгоцны бүхээгийг нэг бүрчлэн цэвэрлэж халдваргүйжүүлэх, нисэх онгоцны буудал дээр бусдаас болгоомжлох, нислэгийн үед хэрхэн аюулгүй байдлаа хангах зэрэг эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөө гарсан ч агаарын тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо эргээд хэвэндээ ороход хэдэн жил шаардлагатай хэмээн компаниуд үзэж байгаа.

Хүмүүсийн хамгийн их айж, болгоомжилж байгаа зүйл бол онгоцны бүхээг доторх олон танихгүй хүнээс аливаа өвчний халдвар авах юм. Тиймдээ ч хүмүүс ойрын хэдэн жилдээ онгоцонд суухаас айсаар байх бололтой. Зарим хүмүүс онгоцны голын суудлуудад зорчигч авахгүй байх нь үр дүнтэй байж магадгүй хэмээн үзэж байна.

Гэтэл Италийн нэгэн компани нисэх онгоцны бүхээгт хэрхэн аюулгүй зорчих тухай хачирхалтай арга олжээ. Зөөврийн сандал үйлдвэрлэдгээрээ алдартай Авиаинтерьерс компани өмнө нь онгоцны бүхээгт хэрхэн аль болох олон суудал багтаах вэ хэмээн ажилладаг байсан бол өдгөө онгоцны бүхээгт хэрхэн суудлуудыг тусгаарлах вэ хэмээн бодох болсон аж.

Тэд ийнхүү бодсоор хоёр сонирхолтой шийдэл олжээ. Эхнийх нь шилэн тусгаарлагчтай суудал. Энэ загвар нь онгоц бүрэн хүчин чадал, багтаамжаараа ажиллахын хажуугаар толгойн хэсэгт байрласан шилэн тусгаарлагчуудын тусламжтайгаар хүмүүс хоорондоо халдвар дамжуулах эрсдэлийг багасгах зорилготой гэнэ. Мөн компаниуд заавал бүтэн суудлыг биш ердөө шилэн тусгаарлагчийг худалдан авч онгоцныхоо одоо байгаа суудалд тавих боломжтой ажээ.

fca7b8de9b7cddae18178a624576ba1c
5c5e1a7994edf6027c47ae058f570801
d9f2817bd7863c8f47d0e512dcb00e21
71acef938af1d7bfbee95284bd54819a
fca7b8de9b7cddae18178a624576ba1c
5c5e1a7994edf6027c47ae058f570801
d9f2817bd7863c8f47d0e512dcb00e21
71acef938af1d7bfbee95284bd54819a

Харин өөр нэг санаа бол голын суудлыг арагш нь харуулах юм. Ингэснээр гурван суудал бүгд хоорондоо тусгаарлагдахаас гадна зай хэмнэх боломжтой аж. Түүнээс гадна энэ санааг хэрэгжүүлснээр аюулгүй байдал хангагдахаас гадна зорчигч бүрт хувийн орон зай бүрдүүлэх давхар ашигтай гэнэ.

80feb351c5e6b88f22e6220bd0b5f3fb
094f3cdc4b4d091249373085bbb51d58
3e3a0f0f75a69ff3a88cb7283ca87c0f

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн