ХӨСҮТ-д 150 ор бэлдэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна

 ХӨСҮТ-д 150 ор бэлдэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.30/ коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдвараар өвчилсөн хүн бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүнийг тусгаарласан байна. ХӨСҮТ-д нэмж 150 хүн авах боломжтой, бэлтгэлээ хангалаа. Одоо тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна” хэмээн ярилаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн