М.Энхсайханыг суллах эсэхийг өнөөдөр шийднэ

 М.Энхсайханыг суллах эсэхийг өнөөдөр шийднэ

Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.30/ 10.00 цагт  Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаан болно.

Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Улмаар шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг  тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан.

Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон аж. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр болсон шүүх хурлын өмнө Монгол Улсын сайд асан М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн