Covid-19: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айдастай байна

 Covid-19: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айдастай байна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал ОХУ-д эрчээ авч халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын ерөнхийлөгч Путин сүүлийн нэг долоо хоногийн турш зөвхөн өрөөнөөсөө ажлаа хийж байгаа төдийгүй төрийн ажлаа цахимаар зохион байгуулж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Путин зөвхөн өөрийн хамгийн ойрын 1-2 хамгаалагчтайгаа л уулзаж харилцаж байгаа төдийгүй бусад бүх улс төрийн болон уулзалт харилцааг таслан зогсоосон гэлээ. Өөрөөр хэлбэл их гүрний удирдагч Путин шинэ төрлийн коронавирусийн халдвар авахаас эмээж өөрийгөө бүрэн тусгаарласан байна.

Эх сурвалж: Каvkaz center

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн