Соёмботой ууланд гарсан түймрийг 20 минутын дотор бүрэн унтраажээ

 Соёмботой ууланд гарсан түймрийг 20 минутын дотор бүрэн унтраажээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр /2020.04.29/ 16.00 цагийн орчимд гал гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлага 15.59 цагт иржээ. Энэ дагуу нийслэлийн гал унтраах, аврах, 14 дүгээр ангийнхан галыг 16.20 цагт бүрэн унтраасан байна.

Галын улмаас нэг га талбай шатсан бөгөөд, галын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд зэрэг 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.  Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, нэг автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Иймээс гал түймрийн аюулаас сэргийлж, хуурайшилттай үед шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн