Манай улсын 9900 иргэн эх орон руугаа буцах хүсэлт ирүүлжээ

 Манай улсын 9900 иргэн эх орон руугаа буцах хүсэлт ирүүлжээ

Улсын онцгой комиссын шуурхай штаб маргааш БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улс хоёрдугаар сарын 1-нээс гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдээ эх оронд нь авч ирж байгаа билээ. Нийт тусгай үүргийн 8 нислэгээр 4300 иргэнээ татан аваад байна. Маргааш, нөгөөдөр БНСУ-аас, тавдугаар сарын 2-ны өдөр Франкфуртээс 500 гаруй иргэнээ татан авахаар бэлтгэж байгаа бөгөөд гадаадад байгаа манай улсын 9900 гаруй иргэн эх орон руугаа буцах хүсэлт ирүүлжээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаад байна. Ямар иргэдийг хэрхэн сонгосныг тогтмол асуудал гарч байна. Тиймээс дэлгэрэнгүй тайлбарлая.

  • 04.30-нд Сөүл-УБ /транзит/
    Нийт 7 улсаас 273 зорчигч
  • 05.01-нд Сөүл-УБ
    Нийт 271 зорчигч
  • 05.02-нд Франкфурт-УБ /транзит/
    Нийт 13 улсаас 263 иргэн тус тус ирэхээр болсон.

Нийт 3000 гаруй иргэнээс 1750 хүнд шаардлагад нийцсэн хүмүүсээс хүсэлт байсан ба эндээс сонголт хийхэд Шуурхай штаб дээр ажиллаж байгаа бүхий л мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш ажилласан. Жишээ нь, хоёр сартай хөл хүнд эмэгтэй, зургаан сартай хөл хүнд эмэгтэй, хорт хавдрын сүүлийн шатанд орсон иргэдээс хэнийг нь авч ирэх вэ гэсэн асуудлууд ч тулгарсан” гэсэн юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн