Г.Ариунбуян: БНСУ-ын элчин сайдын яамны гадна эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна

 Г.Ариунбуян: БНСУ-ын элчин сайдын яамны гадна эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаадаас иргэдээ татан авах болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Онцгой комиссын 20 дугаар хуралдаан өчигдөр болсон. Халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа. Яагаад сунгаж байгаа вэ гэхээр БНХАУ-д өвчлөл буурч байгаа ч, ОХУ-д өдөрт  5000гаруй тохиолдлоор нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 87000 хүрээд байна. Мөн ОХУ-с ирсэн 21 оюутнаас коронавирус илрээд байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан.

УОК, Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс хойш гадаад улсаас тусгай үүргийн найман нислэгээр 1,800 гаруй иргэнээ эх оронд нь авчирсан.

  • Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл, 
  • Тавдугаар сарын 1-нд Сөүл,
  • Тавдугаар сарын 2-нд Франкфурт руу тусгай нислэг үйлдэж, нийт 790 гаруй иргэнээ татаж авахаар бэлтгэлээ хангаж байна. 

Гадаадын улсуудаас эх орондоо ирэхээр 9,900 гаруй иргэн өргөдлөө өгсөнөөс хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилан, нотлох баримтаар баталгаажуулан тусгай үүргийн нислэгт багтаасан.

Сүүлийн өдрүүдэд бүртгэлтэй холбогдуулан БНСУ-ын элчин сайдын яамны гадна манай улсын иргэд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх, үүнд хүндэтгэлтэй хандахыг онцгой комиссын зүгээс анхааруулж байна”гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн