ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжжээ

 ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2020.04.28/ хуралдаж, найман асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудал байлаа.

Тодруулбал, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор парламент зургаан жилийн хугацаатай томилохоор заасан байдаг. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийн нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож байгаа аж. 

Нэр дэвшигч С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэнс хуралдаанд оруулахаар тогтов. Мөн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхөөр боллоо. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн