Харцага, начин цолтнуудын ХАЛЗ БАРИЛДААН болно

 Харцага, начин цолтнуудын ХАЛЗ БАРИЛДААН болно

Монголын үндэсний бөхийн холбоо, ‘Хамаг монгол’ студи хамтран Монгол Улсын харцага, начин цолтнуудын халз барилдаан зохион байгуулах гэж байна.

Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, холбогдох зөвлөмжийг баримтлан зохион байгуулах барилдаанд харцага, начин цолтой шилдэг 12 бөх зодоглоно.

Барилдаанд үзэгч оруулахгүй бөгөөд UniLIVE 88 сувгаар шууд дамжуулан үзүүлж, онлайн үзэгчдийн мөнгөн орлогыг Улсын Онцгой комисс болон ХӨСҮТ-ийн эмч нарт хандивлах ажээ.
 

УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТНУУД
 

  • Т.Бэгзсүрэн
  • Н.Золбоо
  • М.Бадарч
  • Б.Одгэрэл
  • Д.Анар
  • Б.Бат-Өлзий

УЛСЫН НАЧИН ЦОЛТНУУД
 

  • Ч.Хөхчирэнгэр
  • Б.Амарзаяа
  • Ц.Одбаяр
  • Э.Даш
  • Б.Серик
  • Б.Орхонбаяр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн