Сингапурын эрдэмтэд КОВИД-19 дуусах өдрийг улс орон бүрээр тооцоолжээ

 Сингапурын эрдэмтэд КОВИД-19 дуусах өдрийг улс орон бүрээр тооцоолжээ

Сингапурын Технологи, дизайны их сургуулийн судлаачид дэлхийн улс орнуудад коронавирусний цар тахлыг дэгдэлт төгсөх өдрийг тооцоолжээ.

Эрдэмтэд энэхүү тооцооллыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар “Our World in Data” шинжлэх ухааны цахим сайтад нийтэлсэн мэдээлэл дээр үндэслэн гаргажээ. Гэхдээ судлаачид тухайн өдрийн статистик мэдээлэлд үндэслэсэн бөгөөд мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж байгаа аж. Тооцоолол нь судалгаа, боловсролын шинж чанартай гэж эрдэмтэд анхааруулжээ.  

Судалгаанаас үзвэл, цар тахал дэлхий дахинд /энэ сарын 28-ны байдлаар/ тавдугаар сарын 30-нд 97 хувь, арванхоёрдугаар сарын 1-нд 100 хувь, АНУ-д тавдугаар сарын 15-нд 97 хувь,  есдүгээр сарын 9-нд 100 хувь, Итали тавдугаар сарын 9-нд 97 хувь, наймдугаар сарын 31-нд 100 хувь, Испани тавдугаар сарын 2-нд 97 хувь, наймдугаар сарын 2-нд 100 хувь, Франц тавдугаар сарын 6-нд 97 хувь, наймдугаар сарын 9-нд 100 хувь, Герман тавдугаар сарын 3-нд 97 хувь, зургаадугаар сарын 6-нд 100 хувь, Турк тавдугаар сарын 14-нд 97 хувь, долоодугаар сарын сарын 30-нд 100 хувь, Иран тавдугаар сарын 17-нд 97 хувь, есдүгээр сарын 28-нд 100 хувь, Энэтхэг тавдугаар сарын 24-нд 97 хувь, наймдугаар сарын 2-нд  100 хувь, ОХУ тавдугаар сарын 23-нд 97 хувь, наймдугаар сарын 7-нд 100 хувь цар тахалд “баяртай” гэж хэлэх гэнэ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж, үзнэ үү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн