УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ

 УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилжээ

АТГ авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд

·         “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө,

·         Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан,

·         Капитал банкны хэрэгт холбогдуулан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн хэмээн уг тайланд дурджээ. Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг талаар манай сайт өмнө нь мэдээлснийг үзэгчид санаж буй биз ээ. 

·         “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн уг тайланд дурдсан байв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн