УИХ-ын даргад О.Баасанхүү гишүүнийг АН-ын зөвлөлд орсныг АЛБАН ЁСООР мэдэгдлээ

 УИХ-ын даргад О.Баасанхүү гишүүнийг АН-ын зөвлөлд орсныг АЛБАН ЁСООР мэдэгдлээ

УИХ-ын өнөөдрийн /2020.04.29/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цар тахлын эсрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ “Өнгөрсөн даваа гарагт АН-ын зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор зөвлөлд орох саналаа өгсөн. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүдийн тоо найм болсон. Тиймээс бүлэг сэргээж байгуулах шийдвэрийг гаргасан. УИХ-ын сонгуулийн үр дүнд есөн суудалтай байсан ч АН-аас хоёр гишүүн гарсан. Улмаар зөвлөл болж, өнөөдрийг хүртэл явж ирлээ. Бүлэг байгуулсан шийдвэрээ гаргасан. Танд шийдвэр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүлэгт нэгдэн орсон талаар албан тоотыг хүргүүлж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Харин УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР “О.Баасанхүү гишүүнийг АН-ын зөвлөлд орсон бичгийг хүлээж авлаа. Хуульд зааснаар сонгуулийн үр дүнд наймаас дээш суудал авсан нам бүлэг байгуулж болно гэсэн заалт бий. Одоо хэлэлцэж байгаа хуульд тусгаж, танилцуулахыг чиглэл болгож байна” гэх тайлбарыг өглөө.  Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн