Шувууны өндөг авах гэж байгаад хавцлаас унаж, нас баржээ

 Шувууны өндөг авах гэж байгаад хавцлаас унаж, нас баржээ

Завхан аймагт өсвөр насны хүүхэд голын хавцлаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Завхан голын хавцлаас 14 настай хүү унасан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалт явуулахад, талийгаач хүү найзуудтайгаа хамт Завхан голын Хандын хавцал гэх 40 орчим метрийн өндөртэй эргээс шувууны өндөг авах гэж бүсэлхийгээрээ олс татан бууж байгаад олс нь тасарсны улмаас унаж, амь насаа алдсан байна. Энэхүү хэргийн газраас хүүгийн бүсэлхийгээр уясан цагаан өнгийн олсыг эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргажээ. Дээрх олс нь 5 см өргөн, 0,3 см өргөнтэй байжээ. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн