Халдваргүйтгэл хийж байсан ажилтнууд 2 хүүхдийг галаас аварлаа

 Халдваргүйтгэл хийж байсан ажилтнууд 2 хүүхдийг галаас аварлаа

Халдваргүйтгэл хийж байсан усны автомашины ажилтнууд өнөөдөр айлын хашаанд гарсан галыг даамжирахаас нь өмнө амжиж унтрааснаар бага насны 2 хүүхдийг галын аюулаас хамгаалжээ.

Чингэлтэй дүүрэгт автомашинаар халдваргүйтгэл хийж байсан Хан-Уул агро ОНӨААТҮГ-ийн усны автомашин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд сахилтын 486 А тоот хашаанд гал гарч байгаатай таарч шуурхай арга хэмжээ авч, халдваргүйтгэлийн бодистой усаар шуурхай унтраасан байна. 


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй автомашинаар хийх халдваргүйтгэлийн 3 дахь ээлжийн халдваргүйтгэл хуваарийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүрэгт хийж байгаа юм.

Иргэд хуурайшилттай үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ил задгай гал түлэхгүй, сонор сэрэмжтэй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн