​Ерөнхийлөгчийн анхны эхнэр болон гурван зөвлөх бие даан нэр дэвшинэ

 ​Ерөнхийлөгчийн анхны эхнэр болон гурван зөвлөх бие даан нэр дэвшинэ

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа бие дааж нэр дэвшихээр болжээ. Тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. 

Ц.Энхтуяа 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан бөгөөд ИЗНН-ыг байгуулсан цагаас үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтийн дэмжлэг үзүүлж  байсан гэсэн мэдээлэл байдаг. 

Мөн энэ удаагийн Их хурлын сонгуульд Ерөнхийлөгчийн орон тооны хоёр, орон тооны бус нэг зөвлөх нь нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, орон тооны бус зөвлөх Ч.Чулуунцэцэг нар нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. Ч.Чулуунцэцэг нь Ерөнхийлөгчийн Багшийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх аж. 

Харин Г.Уянга зөвлөхийн хувьд Ардчилсан намд элсэх хүсэлтээ илэрхийлсэн ч АН-ын дарга С.Эрдэнэ хүлээж аваагүй билээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн