Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн дүүргийн ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

 Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн  дүүргийн ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна.

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэл, дүүргийн Засаг даргын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамжууд гарч Захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, мөн  дүүргийн ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 8 байршилд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл гүйцэтгэн ажиллана.

Мөн автомашины чанга яригчаар иргэдэд хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Энэ хугацаанд Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 420 орчим иргэнд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нийслэл орчимд түймрийн эрсдэл “Нэн аюултай” түвшинд хүрсэн, иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний болон ой, хээрийн түймрийн эрсдэл өндөрсөж байна.

Иймд Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн