КОВИД-19: Германы эмч нар нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

 КОВИД-19: Германы эмч нар нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Германы хэсэг эмч коронавирусний эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалалтын хэрэгслийн хомстолд ороод буй асуудалд эрх баригчдынхаа анхаарлыг хандуулах зорилгоор нүцгэлжээ. Эсэргүүцлээ “Нүцгэн эгдүүцэл” гэж нэрлэсэн эмч нар өндөр эрсдэл дор коронавирусний халдвартай тэмцэж буй эмч нар удаа дараа тусламж хүссэн ч өнгөрсөн хугацаанд тэдний хүсэлтийг үл тоомсорлосоор ирснийг эсэргүүцжээ.

Рубен Бернау эмчийн ярьснаар, эсэргүүцлийн энэ хэлбэр нь хамгаалалтын хэрэгсэлгүй эмч нар хэр их эмзэг буйг илэрхийлж байна. Цар тахлын эсрэг ажиллаж буй эмч нарыг “нохойд барьдаг мод”-той зүйрлэн, нүцгэнээр гэрэл зургаа авахуулж, эсэргүүцлээ илэрхийлж байсан Францын эмч Алэн Коломбигоос санаа авч, ийн эсэргүүцлээ илэрхийлж байна гэж Кристиан Рехтенвальд эмч онцолжээ.

Германы компаниуд хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн хэдий ч эрэлтийг хангаж чадахгүй байна. Германы Эрүүл мэндийн даатгалын компаниудын холбооноос явуулсан судалгаанаас үзвэл, 100 сая ганц удаагийн хэрэглээний амны хаалт, 50 сая шүүлтүүртэй амны хаалт, 60 сая хамгаалалтын хувцас, мөн тооны бээлий шаардлагатай байгаа аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн