Аж ахуйн нэгжүүдийг орлого буурсанд тооцож, татвараас чөлөөлнө

 Аж ахуйн нэгжүүдийг орлого буурсанд тооцож, татвараас чөлөөлнө

асгийн газраас шинэ коронавирусийн цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэдийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал, иргэн аж ахуйн нэгжүүд 4-9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөж буй юм. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулжээ.

Монгол Улсын иргэн 2020 оны 4-9 сарын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.

  • Хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч
  • Төрийн бус байгууллага тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагч

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн тул бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсанд тооцохоор болжээ. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллагыг ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа нөхцөлд ажлын байрыг хадгалж үлдсэнд тооцох юм байна.

Түүнчлэн, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоор болжээ. Харин аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сар бүрийн тайланг ирэх сарын 5-ны өдрийн дотор цахимаар харьяа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх юм байна. Үүнээс гадна сайн дураараа нийгмийн даатгал төлдөг иргэдийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ 56.700 төгрөг байхаар тооцжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн