Эрдэмтэд: Дэлхий нийт арваннэгдүгээр сарын 27-н гэхэд “COVID-19”-өөс сална

Сингапурын технологийн их сургуулийн судлаачид “COVID-19”-ийн мэдээллийг математик аргачлалд суурилан дэлхийн 131 улсад халдвар хэзээ тархаж дуусах талаар урьдчилсан судалгааг гаргажээ. Уг судалгааны үр дүнгээс дурдвал:
-ОХУ долдугаар сарын 27
-Герман улс наймдугаар сарын 1
-Франц улс наймдугаар сарын 8
-Их Британи наймдугаар сарын 14
АНУ наймдугаар сарын 24-нд коронвирусээс сална гэсэн таамаг гаргасан байна. Ингээд дэлхий нийт ирэх арваннэгдүгээр сарын 27-н гэхэд “COVID-19”-д баяртай гэж хэлнэ гэсэн урьдчилсан судалгаа гарчээ.