Сайн мэдээ: ХӨСҮТ: Коронавирус халдварын сэжигтэй болон шинэ тохиолд бүртгэгдээгүй

 Сайн мэдээ: ХӨСҮТ:  Коронавирус халдварын сэжигтэй болон шинэ тохиолд бүртгэгдээгүй

Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн мэдээллийг Эрүүл Мэндийн яамнаас өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар халдвар авсан хүний 3 сая даваад байна. Харин монгол улсын хувьд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог 5-р сарын 31-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргаад байна. Мөн хээрийн эмнэлэг ажлуулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлдэх, ажлуудыг үе шаттай хийж байгааг мэдээллээ.

Харин ХӨСҮТ: 2020 оны 4-р сарын 27-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин ХӨСҮТ-ээс явуулсан нийт 59 хүнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 12 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ. Мөн хилийн боомтоор орж байгаа олон улсын тээврийн жолооч нарт шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн