Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Гишүүн Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргажэ

 Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат,  Гишүүн Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргажэ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Б.Ундармаа нарыг АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл тус газраас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагад гаргасан байна. Учир нь тэд хуулийн байгууллагын дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй байгаа аж. 

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг баталсан. Энэхүү шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлжээ.

Үүний дараа тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн-ны Х.Бат-Эрдэнийн “Бэст лэнд майнинг гэх шинээр байгуулсан компанид зарсан аж. Түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар иргэд АТГ-т хандсанаар дээрх үйл явдал ил болж, яллагдагчаар татагдсан. Харин Б.Ундармаа гишүүн хамаарал бүхий “Капитал” банкаараа жилийн долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн