Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

 Энэтхэгээс иргэдээ эргүүлэн татах хүсэлт хүргүүллээ

БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн өнөөдөр /2020.04.28/ Засгийн газарт хүсэлт хүргүүлж байна. Одоогийн байдлаар Энэтхэг улсаас 300 гаруй өвчтэй, хагалгаанд орсон иргэн болон оюутан эх орондоо эргэн ирэх хүсэлтээ өгчээ.

Энэтхэг улсад тусгаарлагдсан байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд ийн ярьж байна.

-Энэтхэгийн Элчин сайдын яамнаас энэ хүмүүс буцах хүсэлгүй байгаа гэж худал мэдээл өгсөн. Одоогийн байдлаар тусгаарлагдсан газар нь өвчин гараагүй ч хурдан л авмаар байна. Энэтхэгт ихэнхи нь хүүхдүүд байна шүү дээ.

-Энэтхэгт байгаа хүмүүс маань өөрсдийн цахим хаягаараа дамжуулан нөхцөл байдлаа мэдээлж байгаа. Миний дүү 20 хоногийн сургалтад явсан. Одоо бүр зарим нь малын тэвшинд унтаж, татаж унаж байна гэнэ. Бидний зүгээс тэднийг хурдхан шиг авчирч өгөөсэй гэж хүсч байна. Энэтхэгийн засгийн газраас танай засгийн газар онгоц нисэх зөвшөөрөл өгөхгүй байна гэсэн. Монголын засгийн газар ямар ч шийдвэр гаргахгүй байна. Гэр бүлийн хувьд засгийн газрыг л хүлээж байна. УОК нэг шийдвэр гаргах байх аа гэж хүлээж байна.

-Миний зээ охин тэнд байгаа. Нөхцөл байдал нь хэцүү байгаа гэсэн. Гадагшаа гарвал юм шидэж, саваадаж байна гэсэн. Саяхан дэлгүүр гарах гэж юм шидүүлсэн гэсэн. Хурдхан шиг л татаж аваасай гэж хүсч байна.

-Манай дүү Энэтхэгт байгаа. Засгийн газрын тэтгэлгээр явсан юм. Гурван сарын хугацаатайгаар явсан боловч хорио цээрт ороод буцаж чадахгүй байна. Элчинтэйгээ холбогдоод хэлж байгаа гэсэн. Хоол хүнсний хомсдолд орсон, будаанаас өөр юм идэхгүй байна. Гаднаа цагдаагаар хамгаалуулсан учир гарах боломжгүй гээд засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Тус тусдаа зочид буудалд, өрөө өрөөндөө тусгаарлагдсан байгаа. Энэтхэгийн засгийн газраас Монголоос хүмүүсээ авъя гэвэл хүмүүсийг нь цуглуулж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Элчингийн зүгээс албан ёсны зөвлөгөө зөвлөмж байхгүй байгаа учраас л тэнд буй хүмүүс бухимдаад байна. Энэтхэг суугаа элчинтэй холбогдохоор заримдаа байдаггүй, заримдаа Энэтхэг хүн суулгадаг гэсэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.