Д.Эрдэнэсувд: Х.Бат-Ялалтын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн

 Д.Эрдэнэсувд: Х.Бат-Ялалтын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн

Х.Бат-Ялалтыг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр нэг сар цагдан хорих арга хэмжээг авсан юм.

Харин тэрбээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дуудсан цагт саадгүй ирэх хүсэлтээ тавьсан тул цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.

Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Иргэн Л.Эрдэнэчимэгээс гаргасан гомдлын дагуу 2019 оны 4-р сард Х.Бат-Ялалтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн явцад түүнийг удаа дараа дуудсан. 2020 оны гуравдугаар сард л гэхэд гурван удаа дуудан ирүүлэх хуудас өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул таслан сэргийлэх арга хэмжээг хүндрүүлсэн. Харин саяхан болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Х.Бат-Ялалт нь шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт саадгүй ирэх хүсэлтээ өөрийн биеэр тавьсан тул түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн