Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрлээ

 Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрлээ

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий даяар 3 саяд хүрснийг Жон Хопкинсийн их сургууль Даваа гарагт баталжээ.

Үүнээс бараг нэг сая орчим нь АНУ-д оногдож байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Ухань хотод эхний 41 тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрвөн сар хүрэхгүй хугацаанд ийнхүү 3 саяын босгыг давжээ.

Харьцуулбал жил бүр улирлын чанартай ханиад томууны улмаас 3-5 сая хүн өвчилдөг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримт харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн турш хоногт дунджаар 82,000 халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байжээ. Нийт тохиолдлын гуравны нэг орчим нь АНУ-д, 40 гаруй хувь нь Европ тивд бүртгэгдсэн байна.

Өчигдрийн байдлаар Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дэлхий даяар 200,000 гаруй байжээ.

Хэдийгээр коронавирусийн тархалт буурах шинжгүй байгаа ч энэ долоо хоногоос АНУ-ын зарим мужууд, Европ, Азийн хэд хэдэн улс орон хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа сэргээх алхам хийж эхлээд байна.

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-д бүртгэгдсэн халдварын нийт тоо Хятад улсын тоог гүйцсэн нь дэлхийн хамгийн олон халдварын тохиолдолтой 10 орны эрэмбэд гарсан ганц өөрчлөлт байлаа.

Даваа гарагийн байдлаар Орос улсад нийт 87,147 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол Хятадын тохиолдол 83,804 болоод байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 6,361 тохиолдол шинээр нэмэгдсэн бол Хятадад 3 тохиолдол нэмэгдсэн байна. 

Дэлхийд хамгийн олон халдварын батлагдсан тохиолдолтой 10 орны тоо баримт сүүлийн байдлаар:

 УлсуудХалдварын тохиолдолЭндэгдэлХарьцаа
1АНУ972,96955,1186%
2Испани236,19923,52110%
3Итали197,67526,64413%
4Франц162,22022,89014%
5Герман158,1425,9764%
6Их Британи154,03821,09214%
7Турк112,2612,9003%
8Иран91,4725,8066%
9Орос87,1477941%
10Хятад83,8044,6336%

Эх сурвалж: Reuters, AFP, Associated Press

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн