Дөрвөн хүн автомашинтай шатаж амь насаа алджээ

 Дөрвөн хүн автомашинтай шатаж амь насаа алджээ

Өчигдөр буюу 4-р сарын 27-ны оройн 22:00 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг асфалтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн мөргөж осол гарчээ. Ослын улмаас автомашин шатаж, Kia Bongo автомашиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй, хэн болох нь тодорхойгүй гурван хүний хамт шатаж амь насаа алдсан байжээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд, Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн