Төв аймгийн Баянцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байн

 Төв аймгийн Баянцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байн

Он гарсаар улсын хэмжээнд 10 аймгийн 35 суманд нийт 51 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж,  2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ сарын 24-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар ой хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн энэ сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр эрээн”  гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Иймд хаврын хуурайшилттай салхи, шуургатай өдрүүдэд ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн