Д.Хүрэлбаатар: Надад “юм” уулгасан

 Д.Хүрэлбаатар: Надад “юм” уулгасан

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Зууны мэдээ сонины 2020.04.27-ны дугаарт өгсөн ярилцлагадаа өөрт нь “юм” уулгасан талаар ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Баярын үг хэлэх болоод үйлчлэгч хундагласан архи поднос дээр тавиад авчирж өгсөн. Үгээ хэлчихээд хундагатай архийг уучихсан…

Хоёр хоногийн дараа халуурч, амьсгаа авч чадахаа больсон. Бүр босч чадахгүй болсон. Он дөнгөж гараад эмнэлэгт хандсан. Маш цөөн тохиолддог уушгиний завсрын эдийн хатгаа гэсэн.

Уг нь болгоомжлоод л явдаг байсан юм. Маш том аюултай ашиг сонирхлын зөрчилтэй зүйлс рүү орж байсан учраас.

Хамгийн гол нь мэргэжлийн эмч нар хатгааны ямар ч өдөөгч байхгүй байна гэсэн. Ямар нэг шалтгаан, нян бактери вирус заавал байх ёстой юм байна…” гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн