ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

 ҮАГ: 208 иргэн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө илгээсэн

Үндэсний Аудитын газар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.27/ мэдээлэл хийлээ. Тус газарт өнөөдрийн байдлаар 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд дүгнэлт хийх ажиллагаа үргэлжилж байна.

Бие даагчид дөрөвдүгээр сарын 25 гэхэд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт өгөх ёстой аж. Гэхдээ covid-19 цар тахалтай хөл хорио тогтоосон байсан тул орон нутгийн 10 гаруй бие даагч Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө сканердаад албан ёсны майл хаяг руу илгээжээ. Хөдөлгөөний хязгаарлалт тавигдсан тул тэдгээр бие даагчид мөрийн хөтөлбөрөө эх хувилбараар нь Үндэсний аудитын газарт авчирч өгөх ёстой гэдгийг анхаарууллаа.

Мөрийн хөтөлбөрт гурван шаардлага тавигдаж байна. Тухайлбал, мөрийн хөтөлбөр нь хөгжлийн үзэл баримтлал -2030, Сонгуулийн тухай хуулийн 38.3 зүйл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тус, тус нийцсэн байх ёстой ажээ.

Бие даан нэр дэвшихээр зэхэж буй  208 иргэн бүгд нэр дэвшинэ гэж ойлгож болохгүй. Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрт нь дүгнэлт хийнэ, үүний дараагаар Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр хүмүүсийг бүртгэнэ.

Аливаа нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөр санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олон нийтэд мэдээлнэ.

Өмнө нь 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийснээс 12 нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байсан тул буцаасан. Улмаар тэдгээр нам, эвсэл мөрийн хөтөлбөрт байсан орон сууц үнэгүй өгөх, төсвийн орлогыг бусдад тараана, ажил олгоно, зуучилж өгнө гэсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан аливаа амлалтаа зассан. Энэ төрлийн амлалт тухайн нам эвслийн мөрийн хөтөлбөрт байхгүй гэж ойлгож болно. Амлалтаа хуулийн шаардлагад нийцүүлж, залруулсан гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн