Уханийн эмч нар сүүлийн өвчтөнүүдээ үдэн гаргажээ

 Уханийн эмч нар сүүлийн өвчтөнүүдээ үдэн гаргажээ

Шинэ төрлийн коронавирус анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотод халдвар аван эмчлүүлж байсан бүх өвчтөнүүд эдгэрч, эмнэлгээс гарсан тухай тус улсын Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.

Ухань хотын эмч нар, мөн коронавирусийн тархалттай тэмцэхэд туслахаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн эмч  сувилагч нарын шаргуу хөдөлмөрийн ачаар ийм үр дүнд хүрлээ гэж тэрбээр онцолжээ.

Хамгийн сүүлийн 11 өвчтөн өчигдөр /2020.04.26/ эмнэлгээс гарчээ. Хятад улсад өнөөдрийн байдлаар нийт 63,604  хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба үүний 46,452 нь Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлж байсан хүмүүс юм.

Хятад улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн гурван шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 82,830 болсон бол нэг хүн нас барснаар энэ өвчний улмаас нас барагсдын тоо 4,633 болжээ.

Эх сурвалж: XINHUA

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн