Шуурхай: Дахин нэг хүнээс коронавирус илэрч халдварын тоо 38 боллооо

 Шуурхай: Дахин нэг хүнээс коронавирус илэрч халдварын тоо 38 боллооо

Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ өнөөдөр /2020.04.26/ шинэ коронавирусийн талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн дотор ОХУ-ын 53 бүс  нутагт халдвар бүртгэгдэж халдвар авсан хүний тоо  73 мянгад хүрсэн байна.  Өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь хатуу хөл хорионы дэглэмийг иргэд сахихгүй гадуур их гарах,  улирлын томуугийн шинж тэмдэгтэй цуг коронавирусийн халдвар хавсрах, үүнээс гадна 50 хувь нь шинж тэмдэггүй байгаа учраас  эмнэлгийн байгууллагад хандахгүй байгаа гэж судлаачид дүгнэж байна. Мөн ОХУ-ын муж улсуудад өвчлөл нэмэгдэж байна.  Монгол  Улсын хувьд 743 хүн ажиглалтад байна.

Мөн Эрүүл мэндийн яамны 119 дугаарт 24 цагийн дотор зургаан улсаас Монголын иргэд зөвлөмж авсан, нэг хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 209 шинжилгээ хийсэн байна. Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 167 хүнд давтан шинжилгээ хийснээс, нэг хүнд гурав дах давтан шинжилгээгээр илэрлээ.  ОХУ-д сурч байсан оюутан байсан бөгөөд гурав дах шинжилгээгээр илэрснээр коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Мөн өчигдөр нэг хүн эдгэж, ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 29 хүн байна.

Мөн Франц иргэний шинж тэмдэгүүд бүрэн арилсан, үзүүлэлтүүд нь эерэг гарч, биеийн байдал эрс сайжирсан.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.