Москвагаас ирсэн 32 оюутны 20-иос нь коронавирусийн халдвар илрээд байна

 Москвагаас ирсэн 32 оюутны 20-иос нь коронавирусийн халдвар илрээд байна

ОХУ-ын Москва хотоос ирсэн нэг оюутны  коронавирусийн халдварын шинжилгээний хариу эерэг гарлаа. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Москва хотоос нийт 32 оюутан ирсэн бөгөөд тэдний 20-д нь коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. ОХУ-аас ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа аж.

Манай улсад коронавирусийн халдварын нийт тохиолдол 37-д хүрснээс 8 нь эдгэж, бусад нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн